ХХХСҮ-ийн үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж буй монгол гэрийн зургийг та бүхэндээ хүргэж байна. Та бүхэн Хас, Хаан банкны лизингээр "Монгол даатгал" ХХК-ны 2 жилийн даатгалтай монгол гэрүүдийг худалдан авах боломжтой.
Хараагүй иргэдэд тохирох ажлын байрыг судлан тогтоож, нээн илрүүлж, тэднийг тогтвортой ажлын байраар ханган, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээж, нийгэмд бусдын адил ажиллаж, амьдрахад нь туслахад оршино.
ХХХСҮ-ийн үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж буй монгол гэрийн зургийг та бүхэндээ хүргэж байна. Та бүхэн Хас, Хаан банкны лизингээр "Монгол даатгал" ХХК-ны 2 жилийн даатгалтай монгол гэрүүдийг худалдан авах боломжтой.
Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр Сургалтын Үйлдвэр /ХХХСҮ/ нь хараагүй иргэдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар хөдөлмөр эрхлүүлж, тэднийг тохиромжтой ажлын байраар хангах зорилгоор үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит, улсын үйлдвэрийн газар юм.
Анх 1964 онд “Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг”-ийн гүйцэтгэх хорооны харъяа насанд хүрсэн хараагүйчүүдийн сургууль байгуулагдсанаар тус үйлдвэр үүсгэн байгуулагдах үндэс суурь нь тавигдсан.
1974 онд БНМАУ-ын “Сайд нарын Зөвлөл”-ийн 305-р тогтоолоор Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр Сургалтын Контор, 1980 онд 273-р тогтоолоор Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр Сургалтын Үйлдвэр болон өргөжсөн.
Нийт 120 ажиллагсадтайгаас 80 орчим нь хараагүй болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг.
Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр Сургалтын Үйлдвэр/ХХХСҮ/
Утас:
+976-11-70120060
+976-11-70120080
+976-11-70120090
+976-11-70130010
Факс:
+976-70120060
Шуудангийн хаяг: Улаанбаатар- 36, Ш/х-373
Вэб сайт: www.oteb.mn
Электрон шуудан: info@oteb.mn
0 comments:
Post a Comment