ХХХСҮ нь ОХУ-ын Бүх Оросын Хараагүйчүүдийн Холбооны харъяа "Күнцево-электро" үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгуулж, тэдний үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлдэг цахилгааны монтажын хэрэгслүүд болох розетка, унтраалга, олон залгуур зэргийг бэлдэц хэлбэрээр нь оруулж ирэн өөрийн үйлдвэрийн Цахилгааны монтажын хэрэглийн цех-д угсран дотоодын зах зээлд нийлүүлж эхлээд байна.
Монгол улсад барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор түүний дагалдах салбарын бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байгаа билээ. Үүнтэй холбоотой өндөр чанартай, уян хатан үнэтэй цахилгааны монтажын хэрэгслүүдийг Монголдоо үйлдвэрлэж, хараагүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн шинэ чиглэлийг бий болгосондоо бид бүхэн баяртай байна.
Энэхүү цехийг ашиглалтанд оруулахад үнэтэй хувь нэмэр оруулж, бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хамт олонд гүн талархал илэрхийлье.
0 comments:
Post a Comment