Бидний эрхэм зорилго

Хараагүй иргэдэд тохирох ажлын байрыг судлан тогтоож, нээн илрүүлж, тэднийг тогтвортой ажлын байраар ханган, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээж, нийгэмд бусдын адил ажиллаж, амьдрахад нь туслахад оршино.

эндээс мэдээллээ хайж олно уу...

Урсдаг зар:

Nov 21, 2011

ХХХХСҮ-ийн Захирал З.Болдсайхан: " Хүн том мөрөөдөж байж том хэргийг бүтээдэг"

Posted by blind enterprise On 6:37 PM No comments

         "Бизнес таймс" сонин энэ удаагийн Зочны буландаа Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн захирал З.Болдсайханыг урьж оролцууллаа. Тэрээр төрөлхийн харааны бэрхшээлтэй бөгөөд 130 гаруй ажилтантай төрийн өмчит үйлдвэрийг удирдаж байгаа анхны хараагүй хүн юм. Түүнтэй тус үйлдвэрийн өнөөгийн байдал, тулгамдаж буй бэрхшээл, хараагүй хүмүүс юу хүсдэг, тэдний боловсролын төвшин өнөөдөр ямар төвшинд байна зэрэг сэдвээр ярилцсан юм.
-Юуны өмнө та өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?
-Би бизнесийн удирдлагын мэргэжилтэй. Төрөлхийн хараа муутай байснаа 1990 оноос бүр хараагүй болсон. 1997 онд хувийн компаниа байгуулж, янз бүрийн л бизнес хийж байлаа. Ингээд 2001-2005 онд Хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүнээр ажиллаж байгаад улмаар тус холбооны дэргэдэх FM радиогийн захирлын албыг хашиж байлаа. 2008 оны 12 сард одоогийн энэ ажилд томилогдон ажиллаж байна. Урьд нь энэ албан тушаалд дандаа хараатай хүмүүс ажиллаж байсан юм билээ. Ихэнх тохиолдолд улс төрийн буюу намын томилгоогоор удирдлага нь томилогддог байсан бол энэ удаад манай Хараагүйчүүдийн үндэсний холбооноос тус үйлдвэрийн удирдлагаар хараагүй хүнийг томилъё гэсэн санал тавьсны улмаас миний бие энэ үйлдвэрийн захирлын албыг хаших болсон.

Feb 22, 2011

"Монгол орноор аялсан адал явдал" баримтат кино

Posted by blind enterprise On 6:50 PM No comments

Та бүхэндээ "Монгол орноор аялсан адал явдал" богино хэмжээний баримтат кино-г хүргэж байна. Энэхүү кинод монголчуудын амьдралын онцлог, ялангуяа монгол гэрийн талаар гадаадын хүмүүсийн нүдээр харж хийсэн нь сонирхолтой байлаа.

Feb 16, 2011

GPA Mongolia- Монголын ногоон сав баглаа боодлын нийгэмлэг, ТББ

Posted by blind enterprise On 12:28 AM No comments


Монголын Ногоон Сав Баглаа Боодлын Нийгэмлэг /МНСББН/ байгуулагдлаа.
            Цаасан болон даавуун тор, уутны үйлдвэрлэл явуулдаг Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлвэр- төрийн өмчит улсын үйлдвэрийн газар, “Хүмүүн мед” ХХК, “Paper bag” ХХК зэрэг байгууллагууд санаачлаж, Монголын Ногоон Сав баглаа боодлын нийгэмлэгийг үүсгэн байгуулжээ. Хүний эрүүл мэнд болон байгаль орчинд хоргүй сав баглаа боодлыг ногоон сав баглаа боодол гэдэг юм байна.
             МНСББН-ийн Удирдах зөвлөл нь 3 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд ХХХСҮ-ийн Захирал З.Болдсайхан, “Хүмүүн мед” ХХК-ны Захирал, МУ-ын Хүний гавъяат эмч, АУ-ны доктор Г.Дэжээхүү, “Paper bag” ХХК-ны Захирал Ч.Ганчимэг нар Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.  
            Дэлхийн бүх улс оронд ногоон сав баглаа боодлын холбоодууд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдний нэгэн адил МНСББН нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд хоргүй, ногоон сав баглаа боодлын үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээг дэмжиж, холбогдох хууль тогтоомжыг хэрэгжүүлэх чиглэлээр байгууллага иргэдтэй бүх талаар хамтран ажиллах зорилготой юм.
            Монгол Улсын Их Хурлаас “Зарим нийлэг уутыг хориглох тухай хууль”-ийг батлан гаргаж, 2010 оны 1-р сарын 1-нээс мөрдөж эхэлсэн боловч хуулийн хэрэгжилт хангалтгүй, худалдаа үйчилгээний байгууллагууд гялгар уутыг хэрэглэсээр, БНХАУ-ын болон дотоодын хэд хэдэн үйлдвэрүүд хууль зөрчин гялгар уутыг үйлдвэрлэсээр байгааг МНСББНийгэмлэгээс анхааруулж, цаашид хуулийг биелүүлэх тал дээр холбогдох төр захиргааны байгууллагуудтай хамтран ажиллана гэж мэдэгдлээ.
            Түүнчлэн МНССБН-ээс хэрэглэгчдийг ногоон сав баглаа боодлыг хэрэглэж хэвшихийг уриалж, энэ талаар нийгэмд мэдээлэл хүргэх тал дээр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нягт хамтран ажиллана гэж 3-р сарын 12-ны Баасан гаригт Монголын Хэвлэлийн Хүрээлэнд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.


Based on initiations of packaging companies including the occupational and training enterprise Mongolia, government subsidized enterprise, “human med” co.ltd, “paper bag” co.ltd, “The world” co.ltd and “fin-pack” co.ltd, Green packaging association in Mongolia” /abbreviated GPA Mongolia / , non-governmental organization was established.
It intends to cooperate with related people or organizations by promoting production, trade and consuming of packaging that caused no harm for human health and environment and enabling law implementation of packaging activities. 
The board members of GPA Mongolia consisted of 5 people who are all delegations of packaging sectors including, Boldsaihan.Z, the president of GPA Mongolia and Director of the Occupational and training enterprise for the blind people in Mongolia, Dejeekhuu.G, head of “Human med” co.ltd, Ganchimeg.Ch, head of “paper bag” co.ltd, Tsaschimeg.B, delegation of “Fin-pack” co.ltd and the last is Tuvshinjargal.S, marketing manager of “Eco-tor” co.ltd.      


Feb 10, 2011

Монгол гэрийн гэрэл зурагнаас....

Posted by blind enterprise On 5:37 PM No comments

ХХХСҮ-ийн үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж буй монгол гэрийн зургийг та бүхэндээ хүргэж байна. Та бүхэн Хас, Хаан банкны лизингээр "Монгол даатгал" ХХК-ны 2 жилийн даатгалтай монгол гэрүүдийг худалдан авах боломжтой.





Feb 9, 2011

ХХХСҮ-ийн Цахилгааны монтажын цех шинээр ашиглалтанд орлоо

Posted by blind enterprise On 10:17 PM No comments








        ХХХСҮ нь ОХУ-ын Бүх Оросын Хараагүйчүүдийн Холбооны харъяа "Күнцево-электро" үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгуулж, тэдний үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлдэг цахилгааны монтажын хэрэгслүүд болох розетка, унтраалга, олон залгуур зэргийг  бэлдэц хэлбэрээр нь оруулж ирэн өөрийн үйлдвэрийн Цахилгааны монтажын хэрэглийн цех-д угсран дотоодын зах зээлд нийлүүлж эхлээд байна.

    Монгол улсад барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор түүний дагалдах салбарын бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байгаа билээ. Үүнтэй холбоотой өндөр чанартай, уян хатан үнэтэй цахилгааны монтажын хэрэгслүүдийг Монголдоо үйлдвэрлэж, хараагүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн шинэ чиглэлийг бий болгосондоо бид бүхэн баяртай байна.
      
       Энэхүү цехийг ашиглалтанд оруулахад үнэтэй хувь нэмэр оруулж, бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хамт олонд гүн талархал илэрхийлье.